М.Билэгсайхан
Ээж уул
Хvслийн цагаан шувууг
Амилуулж чадсан ижий уул
Хvv минь гэж тарни зохиосон эмгэн уул
Хөл дэлхий хоёрыг минь ноцолдож эхлэхэд
''Бөөл бөөл'' хэмээн шивийн тойлсон дэм уул
Хvн бvхнийг өхөөрдөхөд
Миний энэ муухай гэж харыг нь vргээсэн хатан уул
Эрчvvлийн нvдийг унагааж явсан гоо уул
Эцгийн минь өврийг дулаацуулсан халуун уул
Өөрийг таслан олон ургасан бvл уул
Өвөр дээрээ намайг эрхлvvлсэн бурхан уул
Сав ертөнцийн жамаар атийж л яваа бөгтөр уул
Саваагvй vрээ өөлж хардаг бvтэн уул
Нэг л мэдэхэд намайгаа орхих хvн уул
Нэр, дvрс, vрс нь vлдэх мөнх уул
Сvvдрээс хvртэл нама...
ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм. Энэ уул нь Говь- Алтай аймгийн Цогт сумын нутагт байдаг.Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м.Ээж хайрхан у...
Тэнгэр титмэлсэн цаст оригол ширтэн сүр жавхлан өвөлсөн Алтайн хүү
Тэлмэн зэрэглээнд хууртан бодлогширж уран сэтгэмж өвөлсөн говийн хүү
Тэмээн жингийн цуваа дагж өлчиржсөн наран туяалан жаргах зүгийн хүү
Тэвчээр хадсан дулаан шаргал элсэн дээр тоглож өссөн Засагт ханы хөх Монгол
Бурхан буудай уулаа суслэн ирээдүйгээ даатаган хийморь нэмдэг
Бэлийх нь өнгөт цэцгэн цомирлогоос хайр өврөлж зүрхээ мэдэрдэг
Бүүвэйн дууны эгшиг ботгон нүдэн нулимас мэдэрж уяархуй өврөлдөг
Бууж мордсон түмэн эргэж сангалздаг зүрхэн шивнээ Говь Алтайн хүү
Говийн баавгай мазалайгаа ажиглан гэгээн хайрын мөн чанарт сурал...