2010-11-30
Ээж хайрхан уул


ээж хайрхан уул  ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм. Энэ уул нь Говь- Алтай аймгийн Цогт сумын нутагт байдаг.Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м.
Ээж хайрхан уулын байгалийн үзэсгэлэнг нэмсэн сонин тогтоц бол түүний зүүн
өмнөд хажууд чулуулгийн гав 
судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй,9 чулуун тогоо билээ. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгээ холбогдоно. Эдгээрээс дээрээс дөрөв дэх нь хамгийн том нь бөгөөд түүний гүн нь 4мхүрдэг. Харин ес дэх тогоо нь бусдаасаанэлээд тусгаарлагдмал.
Ээж хайрхан уул нь байгалийн төдийгүй түүхийн дурсгалт газар юм. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий сонирхолтой агуй бий. Эдгээрийн нэг нь есөн тогооны ойролцоо орших нүүрэн талыг нь битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат удаан хугацааны турш сурвалжилсны дүнд Ээж уулын агуйд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг олж тогтоожээ.
Энэ уулын тухай нэгэн домог сонсож байлаа дээр үед ээж хайрхан уулын цаана нэг уул наана нэг уул байдаг гэсэн би яг очиж байгаагүйлдээ нэрийг нь мэдэдгүй ээ Бурхан Буудай бил үү Аж богд ч бил үү нэрийг нь мэдэж байгаад домгийг нь оруулы даа тэгэхгүй бол болкү байх.

Бичсэн: bon_bon | цаг: 14:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax